Б.Батзаяад зориулсан хандивын тоглолт болно

2014-04-06,
 

IMG_3657

Хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг МУГЖ Б.Батзаяагийн хагалгаанд зориулан тоглох гэж буй хошин урлагийнхны нэгдсэн тоглолтын талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд боллоо. Тус тоглолт ирэх сарын 3- ны 20.00 цагт “UB Palace”-ийн концертын их танхимд болох аж.  Тоглолтонд хошин урлагийн тодотголтой бүх продакшнууд болон МУГЖ Д.Сосорбарам, Б.Туяа, Б.Чаминчулуун нар оролцож өөрсдийн сор болсон шилдэг бүтээлүүдээсээ түүвэрлэн тоглож сэтгэлийн өргөл барих нь ээ. Та бүхэн ч гэсэн хайртай жүжигчиндээ халуун сэтгэлээр туслахыг хүсвэл энэхүү тоглолтыг заавал үзээрэй.

Ингээд тус тоглолтын талаар Монгол Улсын гавьяат жүжигчин, X-ТҮЦ продакшнын жүжигчин Л.Баттулга буюу /Аглуу/- тай цөөн хором ярилцлаа.

IMG_3653- Тун удахгүй болох хошин урлагийнхны нэгдсэн тоглолтын талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

- Монголын хошин урлагийнхан нэгдэж тайз дэлгэцийн олон сайхан дүр бүтээн ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн Б.Батзаяа ахынхаа эмчилгээний зардалд зориулан хошин урлагийн тодотголтой бүх хамтлагууд нэгдэн тоглох гэж байна.

-Яг ямар оноштойгоор хаана хагалгаанд орох гэж байгаа юм бол?

- Зүрхний гол судасны дутагдал гэсэн оноштойгоор Солонгос улсад энэ сарын 10- ны дотор яаралтай хагалгаанд орох ёстой гэсэн. Тиймээс бид хагалгааныхан зардалд нь нэмэр болох болгох санаатай тоглолт хийж байгаа юм.

-Б.Батзаяа ахын эмчилгээний зардалд хэдэн төгрөг шаардлагатай гэсэн бэ?

-60сая орчим шаардлагатай гэсэн.

-Эмчилгээний зардал өндөр юм байна. Хандивын тоглолтыг нэг л удаа тоглоно гэсэн. Эмчилгээний зардалд хүрэхгүй юм байна. Үлдсэн мөнгийг хаанас олох вэ?

-Мэдээж бид нэг тоглолтоор бүх мөнгийг  бүрдүүлж чадахгүй байх. Гэхдээ их зүйлийг хийж, олон хүнд тус хүргэж явсан хүн болохоор үлдсэн мөнгө нь гайгүй шийдэгдчих байх гэж бодож байна.

-Тоглолтын тасалбар ямар үнэтэй вэ. Хаагуур борлуулж байгаа вэ?

-Тасалбарын үнэ 15000- 20000 мянган төгрөг. Өнөөдрөөс эхлээд “UB Palace”-ийн билетийн кассаар зарж байгаа. Монголынхоо нийт ард түмнийг энэхүү тоглолтыг ирж үзээд нэгэн үдшийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлж, хайртай жүжигчнийхээ эмчилгээнийхэн зардалд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

IMG_3649

Т.Болормаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax