С.Жавхлангийн тоглолт гэнэтийн бэлгүүдээр дүүрэн боллоо

2014-04-06,

IMG_6603
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан өчигдөр “Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолт Монгол бөхийн өргөөнд боллоо. Тэрбээр өөрийн 34 насныхаа төрсөн өдрийг ард олонтойгоо тэмдэглэхээр болсон юм. Тиймдээ ч түүний дууг сонсох дуртай үзэгчид түүний тоглолтыг үзэхээр Бөхийн өргөөг зорьсон боловч тасалбар нь дуусаж, зөвхөн шагийн тасалбар зарагдаж байлаа. Тасалбар дамалж байгаа нэг эрэгтэй “Өнөөдрийн тоглолтын тасалбар 25000 нөгөөдрийх 15000 мянган төгрөг авах уу? Гоё суудал байгаа шүү” хэмээн хээв нэг зогсож байсан юм. Энэ мэтчилэн тасалбар дамалж зардаг хүмүүс бөхийн өргөөний ойролцоо нэлээдгүй харагдсан. Хүмүүс хайртай дуучныхаа тоглолтыг үзэх гээд нэгэнт зориод ирсэн болохоор яах ч аргагүй 25000 мянган төгрөгний тасалбар аван үзсэн юм. Эхний өдрийн тасалбар дуусаж, үзэгчдэд олдохгүй байсан нь дамын наймаачдын гарт орон 9999 мянгаас 25000 мянган төгрөг болтлоо өсчээ. Ийм дүр зураг зөвхөн энэ тоглолтон дээр ч биш ер нь ихэнх тоглолтын үеэр ажиглагддаг. Энэ тал ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулагчид болон хууль хяналтынхан хатуу хяналттай байх ёстойг харуулж байна. Тоглолт яг цагтаа эхэлж, нэг хэсэг нам жим байсан дуучныг тайзнаа гарч ирэхэд үзэгчид санасан бололтой алга ташин, суудлаасаа босож угтлаа. 
Түүний тоглолт эхлэсэн цагаасаа л гэнэтийн сайхан бэлгүүдээр дүүрэн байсан тул үзэгчид төдийгүй дуучин маань баярын нулимс дуслуулсан юм. Уг тоглолт энэ сарын 21, 23, 24- нд тоглохоор төлөвлөж байсан ч үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 25, 27- нд, ирэх сарын 4, 5, 6-нд нийт найман удаа тоглохоор болов. Ингээд “Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолтын сониноос та бүхэнтэйгээ хуваалцъя. 

Түүний тоглолтонд зориулж бөхийн өргөөний таазанд монгол гэрийн тооно байрлуулж, үнэг хайчлан унжуулсан байв, Мөн түүний багын зургуудыг тойруулан өлгөсөн нь олны анхаарлыг татав.

1 (2)

Дуучин ноён Бондгор хүндэлж биширч явдаг ахдаа зориулж дуу, бүжиг хосолсон үзүүлбэрээр бэлэг барилаа.

1 (1)

Буриад улсаас түүний найз н.Чингис ирж төрсөн өдрийн мэнд хүргээд хамтран дууллаа.

1 (9)

1 (11)

Түүний тоглолтонд ирсэн үзэгчдийн ихэнх нь Монгол үндэсний дээл, хантааз өмссөн нь дуучинд барьж буй хамгийн гоё бэлэг бас асар их хүндэтгэж буйгийн илрэл байлаа.

1 (<img src=www.blogmn.net="" images="" smiles="" border="0" src="https://www.blogmn.net/images/smiles/cool.gif" />" src="http://www.mass.mn/filestore/1-8.jpg" width="480" height="320" data-mce-src="http://www.mass.mn/filestore/1-8.jpg" style="border: 0px solid #dfdfdf; cursor: default; display: block; " />

1 (20)

Түүний тоглолтоныг 80 гаруй насны тэргэнцэр дээр суусан буурай ирж үзэн тоглолтын голоор сэтгэл нь догдолсон бололтой нулимс дуслуулж харагдлаа.

IMG_6762

Түүнд Хамаг Монголын ард түмнээс төрсөн өдрийн мэнд хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

IMG_6662

IMG_6665

IMG_6664

“Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолтонд Өвөрмонголын дуучин хүү Уудам ая дуугаа өргөж С.Жавхлан ахдаа бэлэг барилаа.

1 (33)

1 (34)

Дуучин С.Жавхлангийн “Монголын үнэртэй салхи” дууны клипэнд тоглохдоо өмссөн шар дээлийг жаазалж дуудлага худалдаагаар оруулж Нэг төгрөгнөөс эхлэн дуудсаар 4.500.000 нэгэн бүсгүй авав.

1 (29)

1 (31)

Дуучин С.Жавхлангийн хоёр хөөрхөн охин түүнд төрсөн өдрийн мэнд хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.

1 (42)

Дөрвөн жил тайзнаа хамтарч дуулаагүй Шуранхай хамтлаг С.Жавлангийн тоглолтонд бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулж бэлэг барилаа.

1 (1<img src=www.blogmn.net="" images="" smiles="" border="0" src="https://www.blogmn.net/images/smiles/cool.gif" />" src="http://www.mass.mn/filestore/1-18.jpg" width="480" height="320" data-mce-src="http://www.mass.mn/filestore/1-18.jpg" style="border: 0px solid #dfdfdf; cursor: default; display: block; " />

Түүний төрсөн өдрийн бэлгийг гэр бүл, найз нөхөд болон үзэгч фэнүүд нь гардууллаа.

IMG_6842

1 (39)
1 (41)

1 (37)

 

Т.Болормаа

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax