Бялуу хийж сурцгаая

2013-12-05,
Тун удахгүй бидний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айлчлан ирэх гэж байна. Тиймээс та бүхэндээ баярын ширээний чухал амттан болох бялуу хийх аргыг сонирхуулж байна.

51(1)                      Орц: 

      - Гурил 300 гр

      - Цардуул хоолны 3 халбага

      - Өндөг 18 ш

      - Элсэн чихэр 400 гр

      - Какао хоолны 1 халбага

      - Жүржийн шүүс




Крем: Цөцгийн тос/ масло/ 400 гр, сахарын нунтаг 300 гр, зургаан өндөгний шар, шоколад 100 гр, сүү хоолны 2 халбага, коньяк, ванилин
Хавчуурга: 200 гр чангаанзны чанамал

Сироп: Элсэн чихэр 100 гр, тал стакан ус, коньяк хоолны 1 халбага, нимбэгний шүүс

Хийх арга: 
Өндөгний цагааныг хөөсөртөл хутгаж, элсэн чихэр бага багаар нэмж уусгана. Өндөгний шар, шигшсэн гурил, цардуул болон шүүсээ нэмж хутгана. Зуурмагаа гурван хэсэг болгож, 200 хэмд 30 минут тус тусад нь жигнэж болгоно.

Нэг хэсэгт нь какао нэмээрэй. Ус, элсэн чихэр, шүүсээ хольж, сироп буцалгана. Коньяк нэмээд бялууны их биеийг цацаж норгоно. Бялууны доод үед нь чанамал, бусдад нь крем түрхэнэ.

Крем бэлдэх: Өндөгний шарыг сахарын нунтагтай хольж сэвсийтэл нь хутгана. Дээрээс нь сүүнд хайлуулсан шоколадыг бүлээнээр нь нэмж ууранд үргэлжлүүлэн хутгана. Өтгөрөөд ирэхээр нь авч хөргөөд зөөлрүүлсэн маслотай хольж крем зуурна. 
























Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

tegeerei minii blogoor zochilson tand bayarlalaa
бичсэн Болормаа цаг: 01:53, 2013-12-09 | Холбоос | |
yamar goy yum be turshij vznee
бичсэн Olzii цаг: 01:21, 2013-12-09 | Холбоос | |
ballaa
бичсэн Зочин цаг: 01:19, 2013-12-09 | Холбоос | |



:-)
 
xaax